Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-10
  • 0

Орос судлалын салбар





2000 оны сүүлээр ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн байгуулагдсанаар Орос орон судлалын салбар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед академич Б.Лхамсүрэн, Б.Балдоо, доктор (Sc.D), профессор С.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд ажиллаж байсан юм.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
Оросын Холбооны Улсын түүх болон өнөөгийн байдлыг харьцуулан судлах, бүс нутагт Оросын Холбооны Улсын баримталж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, ирээдүйн төлөв хандлага, мөн Монгол-Оросын харилцааны механизм, шинэ хандлагыг иж бүрнээр шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны санал, дүгнэлт гаргах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд зөвлөмж, мэдээлэл хүргүүлэх хийгээд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад шинжлэх ухааны талаас дэмжлэг үзүүлэхэд оршино.

СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
  • ОХУ-ын дотоод, гадаад бодлогын тулгамдсан асуудлууд
  • ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэл, нөлөөлөл, хүрээ
  • ОХУ-ын хөгжлийн стратегийн асуудлууд
  • Ази, Номхон далайн бүс нутагт хандсан ОХУ-ын бодлого, үйл ажиллагаа
  • Зүүн хойд Азийн орнуудтай тогтоосон ОХУ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоо
  • Монгол-Оросын харилцаа, түүх, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өнөөгийн байдал, шинэчлэл, ирээдүйн хандлага
  • Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа

САЛБАРЫН БҮРЭЛДЭХҮҮН

Эрдэм шинжилгээний ажилтан

Албан тушаал

Судалгааны чиглэл

Цол, зэрэг

1

Авирмэдийн
Даваасүрэн

Салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Орчин үеийн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн асуудлууд

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

2

Оохнойн
Батсайхан

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Монгол-Оросын харилцааны түүх: уламжлал, шинэчлэл, орчин үе, хэтийн төлөв

Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

3

Адъяагийн
Нямдолжин

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Орчин үеийн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн асуудлууд

Доктор (Ph.D)

4

Норовсамбуугийн
Наранжаргал

Эрдэм шинжилгээний дэд ажилтан

Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, Монгол Улс, ОХУ-ын улс төр, эдийн засгийн харилцааны асуудлууд

Доктор (Ph.D)

5

Хайсандайн
Мандухай

Эрдэм шинжилгээний дэд ажилтан

Олон улсын стратегийн санаачилга, төслүүд ба Монгол Улс (Монгол, Орос, Хятад улсын эдийн засгийн коридор, Евро-Азийн эдийн засгийн холбоо)

Магистр (MA)

6

Болдын
Хишигжаргал

Эрдэм шинжилгээний дэд ажилтан

Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн харилцааны орчин үеийн асуудлууд, Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа

Магистр (MA)

7

Буян-Эрдэнийн
Мөнхцэцэг

Эрдэм шинжилгээний ажилтан

Орчин үеийн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын хүмүүнлэгийн байдал (түүх, соёл, урлаг, шашин, хэл шинжлэл, хүн ам зүй гэх мэт)

 

8

Энхболдын
Буянбилэг

Эрдэм шинжилгээний ажилтан

Монгол-Оросын улс төр, хүмүүнлэгийн орчин үеийн харилцаа

Магистрант

 

 

 

 

 


ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД (2000-2023 он)
Суурь судалгааны төсөл:
  • "ОХУ-ын бүс нутгаа хөгжүүлэх бодлого ба Монгол, Оросын харилцаа" сэдэвт ажил, Сэдэвт ажлын удирдагч, доктор (Sc.D) Л.Хайсандай, 2004-2006 он
  • "Монгол Улсын хөгжлийн стратеги ба хөрш орнууд", Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, 2007-2009 он
  • "Монголын гадаад орчны шинэчлэл: ОХУ-БНХАУ-ын хөгжлийн стратеги-2025", Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) Л.Хайсандай, 2010-2012 он
  • "Монгол Улс дахь Орос, Хятадын ашиг сонирхол: Өнгөрсөн, одоо, хэтийн төлөв", Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, доктор (Ph.D) Д.Шүрхүү, 2013-2015 он
  • "Хүйтэн дайнаас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа", Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) Ж.Баясах, 2016-2019 он
  • "Путины засаглалын үеийн Оросын Холбооны Улсын гадаад бодлого ба түүний Монгол Улс дахь тусгал", Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, 2020-2023 он

Гадаадтай хамтарсан төсөл (ОХУ)
  • 2007-2009 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн "Россия и Монголия на пути стратегического партнерства" (Орос, Монгол хоёр улс стратегийн түншлэлийн замд) сэдэвт хамтарсан төсөл
  • 2012-2013 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн "Современные Российско-Монгольские отношения: модели и сценария" сэдэвт хамтарсан төсөл
  • 2013-2014 онд Эдийн засгийн яамны санхүүжилттэй "БНХАУ, ОХУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, ач холбогдол" сэдэвт бодлогын судалгаа
  • 2015-2017 ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн "Орос-Монголын харилцааны нэвтэрхий толь" сэдэвт хамтарсан төсөл
  • 2015-2017 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн "XX-XXI зууны Орос болон Зүүн Азийн харилцан үйлчлэл дэх Монгол" сэдэвт хамтарсан төсөл
  • 2019-2022 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын Буриадын Улсын их сургуультай хамтран хэрэгжүүлсэн "Монгол-Оросын харилцаа. “Зөөлөн хүчний бодлого" сэдэвт хамтарсан төсөл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМ, БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ (2000-2023 он):
  1. Б.Балдоо, С.Дамдинсүрэн, Л.Хайсандай, Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл, Улаанбаатар, 1999.
  2. Б.Балдоо, Монгол Улсын гадаад харилцаа: XX зууны эхэн ба төгсгөл үе, Улаанбаатар, 2003.
  3. О.Батсайхан, Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ (1911-1916 он), Улаанбаатар, 2002.
  4. О.Батсайхан, Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946 он), Улаанбаатар, 2005.
  5. С.Дамдинсүрэн, Монголын тусгаар тогтнол: Эрин зууны баталгаажилт, Улаанбаатар, 2001.
  6. Ч.Батцэцэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Улаанбаатар, 1996.
  7. Б.Лхамсүрэн, Монголын гадаад орчин, төрийн тусгаар тогтнол, Улаанбаатар, 1995.
  8. А.Нямдолжин, ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, Улаанбаатар, 1999.
  9. А.Нямдолжин. Монголо-Российские отношения на современном этапе. (1990-2004 гг.). Улаанбаатар. Битпресс. 2016. 18хх.
  10. Орос дахь Монгол угсааны улсууд, Улаанбаатар, 1995.
  11. К.Дэмбэрэл, Влияние международной среды на Монголию, Иркутск, 2002.
  12. "Монгол-Оросын харилцаа: Бүсчилсэн хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа" хамтын бүтээл, Улаанбаатар, 2005.
  13. ОХУ-ын бүс нутгаа хөгжүүлэх бодлого ба Монгол-Оросын харилцаа (XX-XXI зууны заагт), Хамтын бүтээл, Улаанбаатар, 2008.
  14. Монгол-Оросын харилцаа баримт бичгүүд (1991-2004), Улаанбаатар, 2004.
  15. Монгол - Оросын харилцаа: баримт бичгүүд (2005-2020), Улаанбаатар, 2020.
  16. ""Мягкая сила” в российско-монгольских отношениях", Коллективная монография, Улан-Удэ, 2022.
  17. "Олон улс судлал – 2021: Монголын Орос судлал" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, Улаанбаатар, 2022.
  18. ОХУ-ын гадаад бодлогын хувьсал, өөрчлөлт, түүний Монгол Улс дахь тусгал (1991-2020), Улаанбаатар, 2023.
  19. Россия и Монголия: Новый взгляд на взаимоотношения в XX веке, Москва, 2001.
  20. Россия и Монголия на пути стратегического партнерства, ИВ РАН, ИМИ АН Монголии, Москва-Улаанбаатар, 2011.
  21. XX-XXI зууны Орос болон Зүүн Азийн харилцан үйлчлэл дэх Монгол, Улаан-Үд, 2018.