Нийтлэсэн
Монгол Улс дахь орон судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч, мэргэжлийн байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн цахим хуудаст зочилсон Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.
Хүрээлэнгийн эрдмийн хамт олон туулсан 53 жилийн хугацаандаа Монгол Улсынхаа гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад судалгаа шинжилгээний талаас дэмжлэг үзүүлэх, шинэ мэдлэг бүтээх, нийгмийг соён гэгээрүүлэх талаар зохих үр дүнтэй ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ нэр төртэй биелүүлэх болно.
XXI зууны шинжлэх ухаан, технологийн ололт, гадаад орчны таатай байдлыг хадгалан хөгжүүлэх, судалгааны үр шимээ ард түмэндээ хүртээж, бүтээсэн амжилтаараа улс орноо цэцэглэн хөгжүүлэх их үйлсдээ хошуучлан ажиллахаа шинжлэх ухаанаар овоглосон хүрээлэнгийнхээ эрдэмтэн судлаачдыг төлөөлөн Та бүхэндээ дуулгахдаа таатай байна.
Та бүхэн манай цахим хуудсаар зочилж, гадаад орон судлал, дэлхий дахин, олон улсын харилцааны тулгамдсан, сонирхол татсан асуудлаар холбогдох мэдээллийг авч бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Баялагийн дээд эрдэм мэдлэг мөнхөд ундарч байх болтугай.