Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-12
  • 0

Хүний нөөцийн мэдээлэл

Тус хүрээлэн нь Орос судлал, Хятад судлал, Гуравдагч хөрш орон судлал, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлал гэсэн 4 үндсэн салбарт харьяалагддаг 34 эрдэм шинжилгээний ажилтан, 3 захиргааны ажилтан, бүгд 37 орон тоотой эрдмийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд Шинжлэх ухааны доктор (ScD)-4, Боловсролын доктор (PhD)-14, Магистр-16 байна. Эрдэм шинжилгээний ажилтны дундаж нас 40.

Хүний нөөц, боловсон хүчний хувьд ОХУ, БНХАУ, АНУ, Британи, ХБНГУ, Австрали, Япон, БНСУ, Турк, Вьетнам, Казахстан, Тайванд доктор, магистрын зэрэг хамгаалж, мэргэжил дээшлүүлсэн, орос, хятад, англи, япон, герман, солонгос, турк, вьетнам, казах хэлтэй эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь өнөөгийн бүрдсэн хүний нөөцдөө тулгуурлан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, гадаад бодлогын судалгаанд хувь нэмэр оруулахуйц дараах тодорхой чиглэлийн судалгаа, захиалгат ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнд:

  • Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, түүний дотор хөрш ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй, харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад чиглэсэн суурь болон хавсарга судалгааг дагнан болон гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан байдлаар хэрэгжүүлэх;

  • Монгол Улсын гадаад бодлогын тулгамдсан асуудлууд, тухайлбал, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, зөөлөн хүч, гадаадын зээл, тусламж, шууд хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргагчдад зориулсан бодлогын зөвлөмж, судлагааны лавлагаа гаргах;

  • Монгол Улсын гадаад бодлого, гадаад орчны талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллээр олон нийтийг хангах, сурталчлах, соён гэгээрүүлэх зэрэг болно.