Хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол гардуулав.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор БОРЖИГОН БАЯРМЭНД-д хүрээлэнгийн “ХҮНДЭТ ДОКТОР” цол олгосон юм.
Түүний Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон цолны хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа хүрээлэнгийн эрдмийн нийт хамт олон, хүндэт зочдын хамт 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагт ШУА-ийн Нэгдсэн II байрны хурлын танхимд боллоо.