Үндсэн агуулга руу

Сэтгүүл

«Олон улс судлал» сэтгүүл

Олон улс судлалын хүрээлэн нь хөгжил өөрчлөлтийн 53 жилийн түүхэн хугацаандаа олон улс судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны олон талт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэлт дүгнэлт өгч олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний цуврал болох “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүлийг 1978 оноос хойш монгол хэлээр, “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” сэтгүүлийг 1994 оноос хойш англи хэлээр тус тус эрхлэн гаргаж байна.

Тус хүрээлэнгийн түүхэн хөгжлийн онцлогтой холбоотойгоор албан сэтгүүл нь 1978 оноос “ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байгаад ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “ДОРНО ӨРНӨ”, 1992 оноос “ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” гэсэн 2 сэтгүүл болон 1999 он хүртэл гарч байв. Улмаар 1999 оны Засгийн газрын тогтоолоор Олон улс судлалын хүрээлэн байгуулагдсан үеэс “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүл 2000 оноос өнөөг хүртэл хэвлэгдэн гарч байна. 

“ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” сэтгүүл (1978-1991) эндээс үзнэ үү.

“ДОРНО ӨРНӨ” сэтгүүл (1991-1999) сэтгүүл эндээс үзнэ үү.

“ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” сэтгүүл (1992-1999) эндээс үзнэ үү.

«Олон улс судлал» сэтгүүл

“Олон улс судлал” сэтгүүл нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
“Олон улс судлал” сэтгүүл нь журмын шаардлагадаа нийцүүлэн орон судлал, олон улсын харилцаа, бүс нутаг судлал, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдал судлалын чиглэлээрх асуудал хөндсөн, судалгааны өгүүллийг дотоод, гадаадын эрдэмтдээс хүлээн авна.
“Олон улс судлал” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл нь зөвхөн зохиогчийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэх бөгөөд Олон улсын харилцааны хүрээлэн болон ОУСС-ийн редакцийн зөвлөлийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.

https://www.mongoliajol.info/index.php/JIS 

Сэтгүүлийн танилцуулга

Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч, мэргэжлийн байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн “Олон улс судлал” сэтгүүл нь анх 1978 онд “Дорно дахины судлалын асуудал” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байсан бөгөөд ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “Дорно, Өрнө”, 1992 оноос “Зүүн хойт Ази судлал” гэсэн хоёр сэтгүүл болон 1999 он хүртэл гарч байгаад 2000 оноос хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, судалгааны чиглэл өргөжсөнөөр “Олон улс судлал” нэрээр гарах болсон юм.

Одоогоор “Олон улс судлал” сэтгүүл нь уламжлалт цаасан суурьтайгаар хэвлэгдэхээс гадна цахим хувилбараар түгээгдэж буй учир уншигч, судлаачдад илүү хүртээмжтэй болж, өгүүллээ ирүүлэх судлаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Манай сэтгүүлд хүлээн авч буй өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага:

• Шинжлэх ухааны онол, арга зүйн шаардлага хангасан

• Гадаад, дотоодын сэтгүүлд өмнө нь хэвлэгдээгүй

• Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх

Дээрх шаардлагыг хангасан өгүүлэлд сэтгүүлийн Редакцын зөвлөлөөс хоёр шаттай хөндлөнгийн хянан магадалгаа хийгдсэнээр нийтлэгдэх эсэхийг шийдвэрлэх ба сонгогдсон өгүүллийг сэтгүүлийн Редакцаас DOI /Digital Object Identifier/ дугаар, зохиогчийн эрхтэйгээр цахимд урьдчилан байршуулж, сэтгүүлийн хэвлэмэл хувилбар гарахаас өмнө нийтэд түгээх болно. Ингэснээр DOI дугаарыг ашиглан таны бүтээлээс эшлэл авах боломж үүсэж, бүтээл тань судалгааны эргэлтэд орох юм.

“Олон улс судлал” сэтгүүлд өгүүлэл хүлээн авах журамтай та манай сэтгүүлийн https://mongoliajol.info/index.php/JIS/about/submissions#authorGuidelines  холбоосоор орж танилцах боломжтой.


 










Редакцын зөвлөл

Ерөнхий эрхлэгч:

Д.Золбоо, доктор (Ph.D), дэд профессор

Эрхлэгч:

Р.Төрдалай, доктор (Ph.D)

Нарийн бичгийн дарга:

Б.Хишигжаргал, магистр

Зөвлөлийн гишүүд:

Ц.Батбаяр, академич

О.Батсайхан, доктор (Sc.D), профессор

Ц.Баатар, доктор (Sc.D), профессор

А.Даваасүрэн, доктор (Sc.D)

Б.Цэнгэллхам, доктор (Ph.D), дэд профессор

А.Нямдолжин, доктор (Ph.D)









Цахим дугаарууд


Олон улс судлал Vol. 49 No. 119 (2026)

Олон улс судлал Vol. 48 No. 118 (2025)

Олон улс судлал Vol. 47 No. 117 (2024)

Олон улс судлал 2023, Vol.46, №116

Олон улс судлал 2023, Vol.46, №115

Олон улс судлал 2022, Vol.45, №114

Олон улс судлал 2021, Vol.44, №113

Олон улс судлал 2021, Vol.44, №112

Олон улс судлал 2020, №2(111)

Олон улс судлал 2020, №1(110)

Олон улс судлал 2019, №1(109)

Олон улс судлал 2018, №1(108)

Олон улс судлал 2017, №1(107)

Олон улс судлал 2015, №1

Олон улс судлал 2014, №2

Олон улс судлал 2013, №4

Олон улс судлал 2013, №3

Олон улс судлал 2013, №2

Олон улс судлал 2013, №1

Олон улс судлал 2012, №3(97)

Олон улс судлал 2012, №2

Олон улс судлал 2012, №1

Олон улс судлал 2011, №3

Олон улс судлал 2011, №2

Олон улс судлал 2010, №1, 2

Олон улс судлал 2009, №3, 4

Олон улс судлал 2009, №2

Олон улс судлал 2009, №1

Олон улс судлал 2008, №4

Олон улс судлал 2008, №3

Олон улс судлал 2008, №2

Олон улс судлал 2008, №1

Олон улс судлал 2007, №4

Олон улс судлал 2007, №2

Олон улс судлал 2007, №1

Олон улс судлал 2006, №4

Олон улс судлал 2006, №3

Олон улс судлал 2006, №2

Олон улс судлал 2006, №1

Олон улс судлал 2005, №3

Олон улс судлал 2004, №4

Олон улс судлал 2004, №3

Олон улс судлал 2003, №4

Олон улс судлал 2003, №3

Олон улс судлал 2003, №2

Олон улс судлал 2002, №2

Олон улс судлал 2002, №1

Олон улс судлал 2001, №2

Олон улс судлал 2000, №1