Үндсэн агуулга руу

Мэдээ

Бнсву-аас монгол улсад суугаа эся-нд зочлов

2018.12.07  |  МэдээfX⧉

Хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б.Цэнгэллхам нар 2018 оны 11 сарын 21-ны өдөр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг-тэй Элчин сайдын яамны байранд уулзав. Энэ уулзалтын зорилго нь шинээр томилогдсон удирдлагууд удаан хугацаанд хамтын ажиллагаатай явж ирсэн байгууллагатай уулзаж танилцах байлаа.

Хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо “Монгол-Вьетнамын харилцаа онцгой харилцаа. Манай хүрээлэн анх байгуулагдсан цагаасаа вьетнам судлалаар судалгаа хийж ирсэн. Энэнхүү уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэх сонирхолтой. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг бид хамтдаа тэмдэглэсэн. Энэ хүрээнд “Монгол-Вьетнамын харилцааны 60 жил” хэмээх бүтээлийг монгол, вьетнам хэлээр 2 боть хэвлүүлэн гаргасан. 2019 онд 65 жилийн ойн хүрээнд хамтарч ямар нэгэн зүйл хийх нь зүйтэй” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг ОУХХ-ийн шинээг томилогдсон удирдлагуудад баяр хүргэж, нэр хүндтэй хэдий ч өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүсэв. Тэрээр “өнгөрсөн хугацаанд ЭСЯ-ОУХХүрээлэн, ЭСЯ-ШУА хооронд тогтвортой, амжиллтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Дипломат харилцааны 60 жилийн ойд зориулж эрдэм шинжилгээний маш том, чухал бүтээл гаргасанд баяр хүргэе. Энэхүү бүтээл нь шинээр томилогдон ирсэн элчин сайд миний хувьд маш үнэтэй гарын авлага болдог. Вьетнамын Гадаад харилцааны яам чухал бүтээл хэмээн үзэж хүндэтгэн хадгалдаг. 65 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг гаргаад явж байна. Танай хүрээлэнтэй хамтарч ажиллах боломжтойд талархаж байна. Томилогдож ирээд жил гаран болохдоо хоёр орны харилцааг цаашид үргэлжлүүлэхэд өөрийн хүчээ гаргаж ажиллахаар чармайж байна. Одоогоор 10 аймагт очиж үзсэн. Гайхалтай соёлын өвийгтэр хэвээр нь хадгалан үлдээхэд Монголын төр засаг анхаарах хэрэгтэй” хэмээв.

Манай хүрээлэн 2012 онд БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, Хятад судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.