Элчин сайдын яамны ажилтнууд хүрэлцэн ирэв.
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Акира Ичиока, атташе Ямада Ёохэй нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай хүрээлэнд зочилж хүрээлэнгийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа болон япон судлалын өнөөгийн байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр хоёр талын байгууллага цаашид идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярилцав. Уулзалтад япон судлалын чиглэлээр дагнан ажилладаг судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Сэржав, докторант У.Загдцэсэм, М.Болормаа нар байлцлаа.