“европ судлал: хэл, соёл, олон улс, орон судлал-iii” олон улсын эрдэм шинжилгээний хурал
“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” ОУЭШ-ний III хурлыг ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ хариуцаж, 2019 оны 2 дугаар сарын 22-ны Баасан гаригт 09.00-18 цагт ХИС дээр зохион байгуулна.
Тус бага хурал нь Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын түгээмэл англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех хэл судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орнууд, Орос судлалыг Монголд эрчимжүүлэх, олон улсын харилцаа-орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхийг хөгжүүлэн, тэдний мэдлэгийг оюутан магистрант, олон нийтэд таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Хурлын зорилго:
Монгол улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, орчуулга, түүх- соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын мэдлэгийг түгээх, тэдний чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл шинжлэл ба орчуулгазүй, гадаад хэлний боловсролын асуудлаар орчин үеийн сургалт - судалгааны чиг хандлагад ойртуулах, шинэ арга зүйд суралцах, мэдээлэл туршлага солилцох, цаашид хамтарсан судалгааны төсөл, бусад ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хурлын хамрах хүрээ:
Холбогдох төрийн байгууллага, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Төлөөлөгчийн газар, Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод
Хурлын салбар хуралдааны нэр:
Олон улсын харилцаа-орон судлал
Хэл шинжлэл, орчуулгазүй
Гадаад хэлний боловсрол
Хуралд оролцох хүсэлтээ багш судлаач, докторантууд товч танилцуулгын хамт ХИС-ийн Хэл, Соёлын сургуулийн ажлын хэсгийн гишүүдийн evropsudlal2019@
Оролцогчийн товч танилцуулга:
1.Байгууллагын нэр, эрхэлдэг ажил, албан тушаал
2.Илтгэл тавих багш,судлаачийн овог нэр, эрдмийн зэрэг цол, гар утас, цахим хаяг
3.Илтгэл тавих салбар хуралдаан ба илтгэлийн сэдвийн нэр. Илтгэлийг монгол хэлээр тавина. Англи, орос хэлээр хэлэлцүүлэх хүсэлтийг хүлээн авна.
Илтгэлд тавигдах ерөнхий ба техникийн шаардлага
1. Олон улс харилцаа-орон судлалын чиглэлд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, тухайн улс орон судлалын тодорхой асуудал, Монгол ба Европын орнуудын хамтын ажиллагаа, Европын тодорхой орон судлалыг соёл судлал, соёл хоорондын харилцаатай холбон авч үзэх шаардлага
2. Хэл шинжлэл орчуулга зүйн чиглэлд : орчин цагийн хэл шинжлэлийн онол, практикийн чиг хандлага, салбарын болон салбар дундын судалгаа, орчуулгын онол, зарчим, арга, төрөл, орчуулгын шүүмж
3. Гадаад хэлний боловсрол чиглэлд: гадаад хэл сурах, түүнийг зааж сургах онол-аргазүйн асуудал, цахим мэдээллийн эрин үед гадаад хэл сурах давуу тал, монгол хэлний мэдлэгээ чадваржуулах хэрэгцээ
Дээр дурдсан гурван салбар хуралдаанд тавигдах илтгэлийн агуулга нь судалгааны онол-практикийн шаардлага, түвшинг хангасан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Энэ үүднээс илтгэл тавих багш, судлаачийн ажилладаг байгууллагын зохих
хамт олноор хэлэлцэгдсэн байх
- Илтгэлийн нэр, түүний хураангуйг монгол англи хэлээр бичсэн байх
- Илтгэл нь түлхүүр үг, хураангуй болон үндсэн хэсгээс бүрдэнэ.
Илтгэлийн хураангуй:
5-8 түлхүүр үгс
Англи эсвэл монголоор бичнэ.
Илтгэл 250-400 үгтэй байна.
Үсгийн фонт: Times New Roman
Үсгийн хэмжээ: 12
Мөр хоорондын зай: 1.5
Илтгэл:
Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр /сэдэв/, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил, харилцах утас, цахим хаягийг бичнэ.
Илтгэлийг монгол, орос, англи хэлээр, Microsoft Word програм дээр бичнэ.
Илтгэл нь хураангуй, түлхүүр үгс, оршил, үндсэн агуулга, дүгнэлт, ишлэл авсан ном зүй, зураг хүснэгтээс бүрдэнэ.
Үсгийн фонт: Times New Roman, үсгийн хэмжээ: 12, мөр хоорондын зай: single, догол мөр: 5 нэгж
Илтгэлийн хэмжээ: А4 цаасны хэмжээтэй 5-10 хуудас
Зургийг JPG, TIFF хэмжээгээр, хүснэгтийг Microsoft Excel програмаар авна.
“Европ судлал”олон улсын индекстэй эмхэтгэлд хэвлүүлэх илтгэлийн эхийг Microsoft Word програмаар бэлтгэх ба 2019 оны 3 дугаар сарын 25-ны дотор evropsudlal2019@
Зохион байгуулах ажлын хэсэгтэй холбоо барих хаяг:
ХИС-ийн ХСС-ийн захирал Т. Алтанцэцэг: t_altantsetseg@
ХИС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б. Жавхлантөгс javkhlantugs@
Утас: 99089681
ХИС-ийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Г. Эрдэнэцэцэг erdenetsetseg@
Утас: 99096404
Зохион байгуулагчид:
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Хэл, соёлын сургууль
ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим
МУИС-ийн ОУХНУСургууль
МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн сургууль
ШУТИС-ийн Гадаад хэлний институт
Хөдөө аж ахуйн их сургууль
Стратегийн Судалгааны Хүрээлэн
Батлан хамгаалах Их Сургууль
Үндэсний Тагнуулын Академи
Сити их сургууль