Үндсэн агуулга руу

Мэдээ

Академич Чулууны Далай

2019.01.25  |  МэдээfX⧉

Одоогоос 15 жилийн тэртээ ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Лувсангийн Хайсандай “Академич Ч.Далай бол Монголын түүх, дорно дахин судлалын тэргүүлэх эрдэмтэн мөн” хэмээх бэсрэг товхимлыг эрхлэн гаргасан байдаг.


Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чулууны Далай багшийн Ази, Африкийн хэлтэс гэж байгуулагдах үеэс хэлтсийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын ажилд тус тус томилогдон удирдан ажиллаж байсан тухайн үеийн Дорнодахины судлалын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн өдгөөгийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн 50 жилийн ой энэ 2018 онд тохиож, тус хүрээлэнгийн хамт олон үе үеийн эрдэмтэн багш нарыгаа хүндэтгэн дурсахын хамт хүрээлэнгийнхээ ойг олон бүтээлч ажлуудаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөж байна.
Академич Ч.Далайн 70, 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль болон түүний гэр бүлийнхэн, үр хүүхдүүд хамтран 2000 оны 10 дугаар сарын 29, 2010 оны 11 сарын 29-ний өдөр тус тус зохион байгуулсан байдаг.
Энэ удаад дээрх бэсрэг товхимолд Ч.Далайн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд доктор Л.Хайсандай багшийн хэлсэн үг, илтгэлүүдийг нэгтгэн өмнөх алдаа мадагийг залруулан хэвлүүлж уншигч олондоо өргөн барьж байна.
Мөн бид 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон 2020 онд тохиох Ч.Далай багшийн 90 насны ойд зориулан хийж гүйцэтгэх эрдэм судлалын олон ажлын эхлэл болно хэмээн найдаж байна.