Үндсэн агуулга руу

Мэдээ

Монгол, Хятадын харилцаа (1949-1999)

2019.01.25  |  МэдээfX⧉

Доктор, профессор Л.Бэгзжавын олон зуун шавь нарыг төлөөлөн эрхэм багшийнхаа хорин жилийн өмнө хэвлүүлсэн энэхүү нэгсэн сэдэвт зохиолыг дахин хэвлүүлж уншигч та бүхний гар дээр өргөн барьж байгаадаа ихээхэн баяртай байна.


Бид эхний хэвлэлтэд тухайн үеийн техник, хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан орхигдсон зарим зүйлсийг засч залруулан сайжруулахыг хичээсэн төдий болохыг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, хятад галигаар бичсэн ном болон хүний нэрийг ханз үсгээр нь буулгаж, товчилсон үгс, хүний нэрийн заагуурыг шинээр оруулснаас гадна багшийн хятад судлал, орон судлалын чиглэлээр туурвисан голлох бүтээлийн жагсаалт, бэсрэг гэрэл зургийн цомог, бүтээлийн товчлолын хятад хэлээрх орчуулгын хамт оруулав.

Хэвлүүлэх саналыг анхнаас нь халуун дотноор дэмжин хүлээн авч, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аав, ээж, ураг төрлийн бүх хүмүүс тэр дундаа төрсөн дүү, Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Ректор доктор, профессор С.Байгальсайхан, Өмнөх үг бичиж өгсөн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандай нартаа нийт шавь нарынх нь өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлж байна.

Д.Золбоо (Ph.D)

Д.Батжаргал (Ph.D)