Үндсэн агуулга руу

Мэдээ

Туркийн албаны хүмүүстэй уулзав.

2018.11.23  |  МэдээfX⧉

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Золбоо, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Алтай, тус салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ч.Цэрэннадмид нар 2018 оны 11 сарын 7-ны өдөр  Туркийн Олон Улсын Хамтын ажиллагааны агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Эмрах Устаөмэр, дэд зохицуулагч хатагтай Зекиеэ Ташдэмир нартай уулзаж, ОУХХ-ийн үйл ажиллагаа, тэр дундаа гуравдагч хөрш орон судлалын салбарын судалгааны талаар танилцуулж, хоёр байгууллага хооронд хамтран ажиллах  боломж, бололцооны талаар  дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. 


Гуравдагч хөрш орон судлалын салбарын суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд БНТУ-ын боловрсол, инноваци, аялалын жуулчлалын салбарын хөгжлийн хүчин зүйлийг судлах зорилтууд багтсан бөгөөд энэ чиглэлээр судалгаа хийх,  хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг арга хэмжээ зохион байгуулах талаар талууд дэлгэрэнгүй саналаа солилцлоо.

2018 оны 11 сарын 14-ний өдөр, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М. Ахмет  ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Золбоо, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний дэд ажилтан Ч.Цэрэннадмид нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр улсын эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа БНТУ, ирэх 2019 онд тохиох Бүгд Найрамдах Турк улс, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд,  энэхүү түүхэн ойг угтан хийх боломжтой судалгаа, эрдэм шинжилгээний ажлын талаар санал солилцов.