ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ой
ОХУ-ын Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ойн хүрээнд Монголын түүхэнд холбогдох номуудын нээлт болов.
ОХУ-ын Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ойд зориулан зохион байгуулсан цуврал эрдэм шинжилгээний хурлын нэг болох “TIBETOLOGY AND BUDDHOLOGY AT THE INTERSECTION OF SCIENCE AND RELIGION” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 10 сарын 30-31-ний өдрүүдэд ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж, тус хуралд ОХУ, Монгол, Казахстан, БНХАУ, АНУ зэрэг улсуудын 40 гаруй эрдэмтэд оролцож, нийтдээ 26 илтгэл хэлэлцүүлэв. Хурлын даргад ОХУ-ын Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн захирал, профессор Андросов Валерий Павлович, эрдэм шинжилгээний удирдагч Наумкин Виталий Вячеславович нарт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоогийн илгээсэн баярын мэндчилгээг гардуулж өгөв.
Хуралд ОХУ-ын Москва, Санкт Петербург, Пермь, Улаан Удэ, Элст хотуудын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн төлөөлөл ирсэн байв.
Тус хуралд Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэрүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор О.Батсайхан “The Buddhist Factor and Independence of Mongoloia: the 8th Bogd Jetsundampa Khutuktu as Organizer and leader of the fight for Mongolian Statehood in 1911” гэсэн сэдвээр илтгэл тавив.
Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Лепехов С.Ю “Secular Ethics of the 14th Dalai Lama and Rational Ethics of Derek Parfit: Comparative Analysis” гэсэн сэдвээр, мөн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Базаров А.А. “Socio-Archeographic Expeditions of the IMSBT SB RAS in 2002–2014: Tibetan Book as Sacral Object of Traditional Buryat Culture”, Халимагийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Бакаева Э.П. “Buddhism in the Culture of Kalmyks and Oirats: Rites of the Offering to Ancestors' Spirits and Owner-Spirits of Territories”, АНУ-ын бие даасан судлаач Hortsang Jigme “Three Cycles of the Secret Initiations and Special Relation on Its Basis between Tibet and Mongolia”, Дорнодахины хүрээлэнгийн профессор Шаумян Т.Л. “The Tibetan Question in English – Russian Negotiations in 1906–1907”, мөн хүрээлэнгийн профессор Кузьмин С.Л. “Materials from F.I. Shcherbatskoi on the Causes of the 13th Dalai Lama's Escape to India in 1910” сэдвээр Москвагийн Российский университет дружбы народов -ийн судлаач Liu Qiang “Religion in the Qing – Jungar Relations”, мөн сургуулийн профессор Китинов Б.У. “Graduates of the Drepung Monastery as First Leaders of the Kalmyk Sangha (Last Third of the 17th – First half of the 18th Century)”, Москагийн улсын их сургуулийн профессор Спектор И.Б. “The Tibetan Community in Delhi: Autonomous Community in Modern Megapolis” сэдвээр, Дорнодахины хүрээлэнгийн эрдэмтэн Сыртыпова С.-Х.Д. “Buddhism and Chess in Mongolia” сэдвээр тус тус эхний өдөр илтгэл тавив.
Хурлын эхний өдөр Монгол Улсын ШУА-ийн
Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, профессор Оохнойн Батсайхан
Последний великий хан Монголии Богдо Джебцзундамба хутухта VIII. Жизнь и
легенды. Ном ОХУ-ын Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ойд зориулан орос
хэлээр хэвлэгдсэний нээлтийн ажиллагаа болов. Номын талаарх дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү. http://savetibet.
Хурлын хоёр дахь өдөр Халимагийн бурханы шашны тэргүүн Тэло Тулку Ринпоче “Buddhist Relations between Tibet, Russia and Mongolia from the Collapse of Socialism to Present” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн доктор Митруев Б. Л. “State of Buddhist Studies in Kalmykia” сэдвээр, Буриадын их сургуулийн профессор Бадмацыренов Т.Б. “Sociological Studies of Buddhism in Buryatia: Past and Present” сэдвээр, Москвагийн улсын их сургуулийн профессор Сабиров Р.Т. “Role of Laymen Buddhists in the Distribution of Buddhism in Modern World”, "Buddhism of Russia" сэтгүүлийн главный редактор Терентьев А.А. “The Last Life-Time Publication by F.I. Shcherbatskoi: Translation of the First Chapter of Madhyanta Vibhanga” сэдвээр, Дорнодахины хүрээлэнгийн эрдэмтэн Шустова А.М. “Dalai Lama's Dialogues with Russian Scientists: How to Spiritualize Science” сэдвээр, ИМБТ хүрээлэнгийн эрдэмтэн Лощенков А.В. “Institute of Buddhist Dialectics: Traditions and Novelties” сэдвээр, Дорнодахины хүрээлэнгийн эрдэмтэн Дмитриев С.В. “Accessories of the Buddhist Worship in the Tangut-Chinese Glossary of Buddhist Worship "Timely Pearl in the Palm" Written in 1190”, мөн хүрээлэнгийн эрдэмтэн Дробышев “Aglag Khiid as an Example of Modern Buddhist Landscape Architecture of Mongolia” сэдвээр, Казахстан улсын эрдэмтэн багш Гуттенлохер О.П, Аубакиров М.К. нарын /Частная общеобразовательная школа с философским уклоном/ “Natural Development of Man as the Principle of Buddhist Science and Philosophy” сэдвээр, бие даасан судлаач Аверьянов С.С. “Ethno-cultural Peculiarities of the Kanchenjunga Region in Eastern Nepal” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хурлын хоёр дахь өдөр Дилова-хутухта
Монголии. Политические мемуары и автобиография перевоплощения буддийского ламы
ном орос хэлээр хэвлэгдсэний нээлтийн ажиллагаа болов. http://savetibet.
Номын талаарх мэдээллийг http://mongolcom.
Ийнхүү тус хурлын үеэр Монголын түүх, соёл, шашин, уламжлалд холбогдох хэд хэдэн илтгэл тавигдсаны зэрэгцээ Монголын түүх, шашин, уламжлалд холбогдох хоёр ном ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэнгийн 200 жилийн ойд зориулан хэвлэгдсэний нээлтийн ажиллагаа болов.