Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Номын сан
Alternate Text

    ШУА-ийн  Олон  улс судлалын  хүрээлэнгийн   номын сан үндсэн чиг үүргийнхээ дагуу номын  сангийн  фондыг шинэ ном, мэргэжлийн  сэтгүүлээр  бүрдүүлэн  баяжуулж, уншигч  хэрэглэгчдэд түргэн  шуурхай  үйлчилж,  фондны номын  бүрэн  бүтэн  байдлыг  ханган ажилладаг. Мөн гадаад дотоодын хамтран ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном,  сэтгүүл солилцох зэрэг ажлуудыг холбогдох дүрэм,  журмын дагуу хийж байна.
    Тус  хүрээлэнгийн номын сангийн  үндсэн  фонд нь олон улсын харилцаа, гадаад бодлого олон  улсын  улс төр, эдийн засаг, түүхийн  чиглэлээр  хэвлэгдсэн ном, мэргэжлийн  сэтгүүл, болон гадаад хэл дээрх мэргэжлийн ном сэтгүүлээс бүрддэг. Номын сан нь хүрээлэнгийн судлаачид болон уншигчид, хэрэглэгчдийг шаардлагатай ном сэтгүүлээр ханган ажиллаж байна.  
    Тус хүрээлэнгийн номын фонд нь монгол хэлнээ хэвлэгдсэн  нийт 1500 гаруй мэргэжлийн  номтой, гадаад ном, сэтгүүл (орос, хятад, англи, япон, солонгос, энэтхэг, герман) 2500 гаруй  байна. Ангилалаар авч үзвэл орон судлал, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, гадаад, бодлого, аюулгүй байдал,  улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлийн бүтээлүүд зонхилж байна.
    Сүүлийн жилүүдэд хүрээлэнгийн Номын сан БНЭУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Энэтхэг номын булан” (“Indian Book Corner”)-г байгуулсан бол тун удахгүй Япон улсын ЭСЯ-ны дэмжлэгээр “Япон номын булан”-г нээхээр ажиллаж байна.
    Хүрээлэнгийн удирдлагаас баримталж буй “Цахим хүрээлэн” зорилтын хүрээнд ирэх 4 жилд голлох ном, сэтгүүлийн сангаа цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох чиглэлд анхаарч, бэлтгэлээ хангаж байна.

Эрхэм зорилго
Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц баялаг сан хөмрөг, шинэлэг үйлчилгээ  чадварлаг боловсон хүчинтэй, орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болоход оршино.

Үндсэн чиг үүрэг
Номын сан нь уншигч, хэрэглэгчдын судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох судалгааны ном бүтээл, цахим мэдээллийн сангаар тогтмол үйлчлэх.


    Номын сангийн ажиллах цагийн хуваарь:

    Гараг

    Үдээс өмнө

    Цайны завсарлага

    Үдээс хойш

    Даваа

     

    9.30-.12.30

     

     

    12.30-13.30

     

    13.30-17.00

    Мягмар

    Лхагва

    Пүрэв

    Дотоод ажил

    Дотоод ажил

    Баасан

    9.30-.12.30

    13.30-17.00



    Бусад мэдээлэл