Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Гуравдагч хөрш орон судлалын салбар
Alternate Text

    



Судалгааны үндсэн чиглэл: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл баримтлалд (2011) “гуравдагч хөрш”-ийн асуудлыг Монгол төрийн гадаад бодлогын нэг чухал чиглэл болгон тодорхойлсон билээ. 

    “Гуравдагч хөрш”-ийн бодлогын гол агуулга бол хоёр их хөршийн зэрэгцээ гуравдагч оронтой хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс буюу хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн харилцааны зарчимд суурилсан, харилцан ашигтай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал мөн. Монгол төрийн гадаад бодлогын чухал чиглэл болох энэхүү бодлогын хэрэгжилт, тухайлбал “гуравдагч хөрш” орноор нэрлэгдсэн АНУ, Япон, ЕХ, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс зэрэг өрнө дорнын улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, дотоод, гадаад бодлого, хөгжлийн туршлага, “гуравдагч хөрш” орнуудтай Монгол Улсаас хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үе, төлөв байдлын асуудал, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт зэргийг судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм.

Салбарын судлаачид


Судлаачдын нэрс
Судалгааны чиглэл
Имэйл хаяг
1

Б.Сэржав 

Салбарын эрхлэгч, ЭШТА, (PhD)

Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа: түүх, орчин үе, төлөв байдал
serjavb@mas.ac.mn
2

Ц.Лхам 

ЭШДэА, (PhD)

Монгол Улс ба ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улс ба Европын Холбоо
lkham_ts@mas.ac.mn
3

Ч.Цэрэннадмид

ЭШДэА, (PhD)
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, Турк Улсын гадаад бодлого”tserennadmidch@mas.ac.mn
4

У.Загдцэсэм 

ЭШДэА, MA

Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа: түүх, орчин үе, төлөв байдал
zagdtsesemu@mas.ac.mn
5

А.Сосорбурам 

ЭШДэА, MA
Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа: түүх, орчин үе, төлөв байдалsosorburama@mas.ac.mn
6

Б.Саранчимэг 

ЭШДэА, MA
Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа: түүх, орчин үе, төлөв байдал













Салбарын 2017-2020 оны хооронд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн                 

    Суурь судалгааны  ажил: 1

“Хүйтэн дайнаас хойшхи Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа” (2017-2019) төсөлд доктор Д.Алтай гүйцэтгэгчээр оролцон “Монгол-Оросын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа (1990-2018)”дэд бүлгийг /1.8 х.х/ бичиж, төслийн үр дүнгээр хэвлэгдэх хамтын бүтээлд шилжүүлэв.

    

    Хамтарсан грант төсөл: 2

  1. “Дайны дараах Монгол, Японы харилцаан дахь Ардын дипломат бодлого ба хүмүүнлэгийн солилцоо” хамтарсан төслийг (2018-2019) Япон сангийн дэмжлэгээр хэрэгжүүлэв. 
  2. ОХУ-ын Дорно дахины Хүрээлэн, ШУА-ийн ОУХХ-ийн хамтран хэрэгжүүлсэн “Орос-Монголын харилцааны энциклопеди. XYII-XXI зуун” (2015-2017) грант төсөлд доктор Д.Алтай гүйцэтгэгчээр оролцон 45 статья /1.8 х.х/ бичиж хамтын бүтээлд шилжүүлэв.

    

    Зохион байгуулсан хурал: 6

  1. Япон судлалын секторын баг Япон улсын Шиманэ мужийн Их Сургуулийн Зүүн хойд Азийн бүс нутаг судлалын төв, БНАСАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны Хүрээлэнтэй хамтран “Зүүн хойд Азийн бүс нутгийн улсуудын хамтын ажиллагааны боломж ба Монголын үүрэг” Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо (2017.09.09) зохион байгуулав. 
  2. Слав Еврази судлалын Зүүн Азийн олон улсын есдүгээр бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж (2018.06.30-07.01), “Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн боломж” эмхэтгэлийг ШУА-ийн ТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлэн гаргав. Хянан тохиолдуулсан Д.Алтай, эмхэтгэн нэгтгэсэн Ч.Цэрэннадмид, УБ, 2018, “Удам соёл” хэвлэлийн газар, 31.5 х.х
  3. ”Европ судлал: хэл,соёл, олон улс, орон судлал”” их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран хийдэг бага хурлыг 2018 онд ШУА-ийн ОУХХ хариуцан зохион байгуулж, хурлын материалыг “Европ судлал” сэтгүүлд эмхэтгэн гаргав. Хянан тохиолдуулсан Д.Алтай, эмхэтгэн нэгтгэсэн З.Батчимэг. ШУТИС Хэвлэлийн  газар,УБ, 2018, 21 х.х. 
  4. Монгол Улс , Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулж (2019.06.07),  “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” эмхэтгэлийг хэвлүүлэв.”ТЭПЭ” ХХК Хэвлэлийн газар, УБ, 2019, 11,5 х.х
  5. “Дайны дараах Монгол, Японы харилцаан дахь Ардын дипломат бодлогын үүрэг: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг грант төслийн хүрээнд зохион байгуулж (2019.08.19-20) эрдэм шинжилгээний эмхэтгэлийг хэвлүүлэв.
  6. Япон судлалын секторын баг Монгол-Японы нийгэмлэгтэй хамтран “Монгол- Японы соёлын хамтын ажиллагаа: шинэ чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал. (2019.05.02)   


    Хэвлүүлсэн ном: 4

  1. “Японы ногоон хөгжлийн туршлага” ред. доктор (Sc.D) Ц.Баатар, “Тод бичиг” хэвлэлийн компани, УБ., 2017, 17.0 х.х. 
  2. Ц.Алтангэрэл “Монгол-Англи өврийн толь” УБ., 2017, 25 х.х.
  3. Доктор (PhD), профессор Д.Алтай, “Хөршийн харилцаа: Орос, Европ судлал (өгүүлэл, илтгэл,ярилцлага)” УБ., 2020, 21.7 х.х
  4. Доктор (PhD), Ч.Цэрэннадмид, “Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлого - Туршлага ба асуудал: Монгол – Туркийн харилцаа”, УБ., 2020, 18.9 х.х


Гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл: 4

  1. Altai Dulbaa “Trilateral cooperation of Mongolia, Russia and China in the field of environmental protection: current state and tasks”. “Eurasia Cultura” Volume 3, September 2017, Foreign Studies Institute, Chung-Ang University, pp.1-12
  2. Altai Dulbaa “Interconnectivity in the region of Eurasia: Mongolia s presence in the SCO (Shanghai Cooperation Organization) “.“International Relations and Diplomacy” (ISSN 2328-2134) Volume 6, Number 6, June 2018, p.319-324.
  3. Tserennadmid Chuluunbaatar, Khatanbold Oidov, “Rural youth participation in politics”, “Horizon Publishing – Sociology and Anthropology” Vol.6 (11), 2018, pp. 821 - 832. 
  4. Tserennadmid Chuluunbaatar “Mongolian Turkish relationship in recent 20 years”. “Eurasia Cultura”.Volume 4, March 2019,  Foreign Studies Institute, Chung-Ang University, pp. 21-41


        

    

     


Бусад мэдээлэл