Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Орос судлалын салбар
Alternate Text


  • ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана” хэмээн заасан билээ. 

    Монгол Улсын гадаад төдийгүй дотоод бодлогод хоёр орны хөгжил, бодлого, үйл ажиллагаа онцгой байр эзэлсээр байдаг тул тэртээ 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын Гадаад яамнаа Умард болон Өмнөд хөршийн хэлтэс байгуулан эл хоёр орны талаар бүр тэр үеэс эхлэн үргэлж судалгаа явуулж, өөрийн бодлогоо тодорхойлж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын нэг хэсэг бол эдүгээгийн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн бөгөөд өмнө Дорнодахины хүрээлэн нэртэй үйл ажиллагаагаа явуулж байлаа.

    2000 оны сүүлээр Олон Улс Судлалын хүрээлэн байгуулагдахад Орос судлалын салбар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед академич Б.Лхамсүрэн, Б.Балдоо, доктор (Sc), профессор С.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд ажиллаж байжээ.

 

  • СУДАЛГААНЫ ЗОРИЛГО: 

    ОХУ-ын түүх, өнөөгийн байдлыг бүтээлчээр харьцуулан судлах, бүс нутагт Оросын Холбооны Улсын баримталж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, ирээдүйн төлөв хандлага, Монгол-Оросын харилцааны механизм, шинэ хандлагыг бүрнээр судалж,  шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны санал, дүгнэлт боловсруулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд зөвлөмж, мэдээлэл өгөх, гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад шинжлэх ухааны талаас дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

  • СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
  • - ОХУ-ын дотоод, гадаад  бодлогын тулгамдсан асуудлууд
  • - ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэл, нөлөөлөл, хүрээ
  • - ОХУ-ын хөгжлийн стратегийн асуудлууд
  • - Ази, Номхон далайн бүс нутагт хандсан ОХУ-ын бодлого, үйл ажиллагаа
  • - Зүүн хойд Азийн орнуудтай тогтоосон ОХУ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоо
  • - Монгол-Оросын харилцаа, түүх, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өнөөгийн байдал, шинэчлэл, ирээдүйн хандлага
  • - Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа
  •  

    Өнөөдрийн байдлаар Орос судлалын салбар үндсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, шинжлэх ухааны доктор (ScD)-1, боловсролын доктор (PhD)-2, магистр 3 байна. Тус салбараас Орос судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхдээ хоёр улсын харилцааны түүхэн замнал хийгээд орчин цагийн шаардлагад тулгуурлахыг зорьж байна. Үүний тулд олон тооны эрдэм шинжилгээний бага хурал, олон улсын хурал, форум зэргийг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын гадаад бодлого хийгээд шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болохуйц ном товхимол, бүтээлүүдийг эрхлэн гаргасаар байна.

ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгээс Орос судлалын салбараараа дамжуулан ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн, мөн Монгол Түвд, Будда судлалын хүрээлэн зэрэг байгууллагатай идэвхтэй хамтарч ажиллаж байна.

 

  • САЛБАРЫН БҮРЭЛДЭХҮҮН: Эрдэм шинжилгээний ажилтан 6 

Эрдэм шинжилгээний ажилтан
Албан тушаал
Судалгааны  чиглэл
Цол, зэрэг
1 Адьяагийн Нямдолжин Салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Орчин үеийн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн асуудлууд Доктор (PhD)
2 Оохнойн Батсайхан  Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Монгол-Оросын харилцааны түүх: уламжлал, шинэчлэл, орчин үе, хэтийн төлөв Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор
3 Хайсандайн Мандухай Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Олон улсын стратегийн санаачилга, төслүүд ба Монгол Улс (Монгол, Орос, Хятад улсын эдийн засгийн коридор, Евро-Азийн эдийн засгийн холбоо) Магистр (MA)
4 Болдын Хишигжаргал Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн харилцааны асуудлууд  
         
         
 

 

  • ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД (2000-2020 он)
  •         Суурь судалгааны төсөл:
  1. “ОХУ-ын бүс нутгаа хөгжүүлэх бодлого ба Монгол, Оросын харилцаа” сэдэвт ажил, Сэдэвт ажлын удирдагч, доктор (Sc.D) Л.Хайсандай, 2004-2006 он
  2. “Монгол Улсын хөгжлийн стратеги ба хөрш орнууд”, Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, 2007-2009 он
  3. “Монголын гадаад орчны шинэчлэл: ОХУ-БНХАУ-ын хөгжлийн стратеги-2025”, Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) Л.Хайсандай, 2010-2012 он
  4. “Монгол Улс дахь Орос, Хятадын ашиг сонирхол: Өнгөрсөн, одоо, хэтийн төлөв”, Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, доктор (PhD) Д.Шүрхүү, 2013-2015 он
  5. “Хүйтэн дайнаас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа”, Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) Ж.Баясах,  2016-2019 он
  6. “Путины засаглалын үеийн Оросын Холбооны Улсын гадаад бодлого ба түүний Монгол Улс дахь тусгал”, Суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Sc.D) О.Батсайхан, 2020-2022 он
 
  •         Гадаадтай хамтарсан төсөл (ОХУ)
  1. 2007-2009 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Россия и Монголия на пути стратегического партнерства” сэдэвт хамтарсан төсөл.
  2. 2012-2013 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Современные Российско-Монгольские отношения: модели и сценария” сэдэвт хамтарсан төсөл.
  3. 2013-2014 онд Эдийн засгийн яамны санхүүжилттэй “БНХАУ, ОХУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, ач холбогдол” сэдэвт бодлогын судалгаа.
  4. 2015-2017 ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Орос-Монголын харилцааны нэвтэрхий толь” сэдэвт хамтарсан төсөл.
  5. 2015-2017 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “XX-XXI зууны Орос болон Зүүн Азийн  харилцан үйлчлэл дэх  Монгол” сэдэвт хамтарсан төсөл.
  6. 2019-2021 онд ОХУ-ын Хүмүүнлэгийн сан, Монгол Улсын БСШУЯ-ны санхүүжилттэй ОХУ-ын Буриадын Улсын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол-Оросын харилцаа. “Зөөлөн хүчний бодлого” сэдэв хамтарсан төсөл.
 
  •         Судалгааны грант 
  1. Хүрээлэнгийн 50 жил, профессор Ш.Сандагийн 90 жилийн ойд зориулан “Монголын улс төрийн гадаад харилцаа (1850-1919) зохиолын тэргүүн дэвтэр Монголд манжийн ноёрхлыг устгаж үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан нь (Богд хаант Монгол улс) 1850-1911” зохиолыг хэвлэлд бэлтгэж, намтарын өлгөц бичиж, уг бүтээлийн хэвлэгдэх үеийн талаар судалгаа хийж, мөн эрдэмтэн Ш.Сандагийн Америкт хэвлүүлсэн “Хорт сум” англи номоос хөрвүүлэн эмхтгэлд оруулж, бас эрдэмтний талаарх дурсамж яриаг багтаан ШУА-ийн “SOCHUM2018/02/220” тоот грантаар хэвлэсэн болно.
        
  •         Захиалгат судалгаа
    Хүрээлэнгийн тусгай захиалгат бүтээгдэхүүн болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулав.
 
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМ, БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ (2000-2020 он):
  1. Б.Балдоо, С.Дамдинсүрэн, Л.Хайсандай, Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл, Улаанбаатар, 1999.
  2. Б.Балдоо, Монгол Улсын гадаад харилцаа: XX зууны эхэн ба төгсгөл үе, Улаанбаатар, 2003.
  3. О.Батсайхан, Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ (1911-1916 он), Улаанбаатар, 2002.
  4. О.Батсайхан, Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946 он), Улаанбаатар, 2005.
  5. С.Дамдинсүрэн, Монголын тусгаар тогтнол: Эрин зууны баталгаажилт, Улаанбаатар, 2001.
  6. Ч.Батцэцэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Улаанбаатар, 1996.
  7. Б.Лхамсүрэн, Монголын гадаад орчин, төрийн тусгаар тогтнол, Улаанбаатар, 1995.
  8. А.Нямдолжин, ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, Улаанбаатар, 1999.
  9. А.Нямдолжин. Монголо-Российские отношения на современном этапе. (1990-2004 гг.). Улаанбаатар. Битпресс. 2016. 18хх.
  10. Орос дахь Монгол угсааны улсууд, Улаанбаатар, 1995.
  11.  К.Дэмбэрэл, Влияние международной среды на Монголию, Иркутск, 2002.
  12. “Монгол-Оросын харилцаа: Бүсчилсэн хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа” хамтын бүтээл, Улаанбаатар, 2005.
  13. ОХУ-ын бүс нутгаа хөгжүүлэх бодлого ба Монгол-Оросын харилцаа (XX-XXI зууны заагт), Хамтын бүтээл, Улаанбаатар, 2008.
  14. Монгол-Оросын харилцаа баримт бичгүүд (1991-2004), Улаанбаатар, 2004.
  15. Монгол - Оросын харилцаа: баримт бичгүүд (2005-2020), Улаанбаатар, 2020.
  16. Россия и Монголия: Новый взгляд на взаимоотношения в XX веке, Москва, 2001.
  17. Россия и Монголия на пути стратегического партнерства, ИВ РАН, ИМИ АН Монголии, Москва-Улаанбаатар, 2011.

 

 

 

 

 

    

  

 

 

 

 

 


Бусад мэдээлэл