Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Мэргэжлийн сэтгүүл
Alternate Text

    Олон улс судлалын хүрээлэн нь хөгжил өөрчлөлтийн 53 жилийн түүхэн хугацаандаа олон улс судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны олон талт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэлт дүгнэлт өгч олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний цуврал болох “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүлийг 1978 оноос хойш монгол хэлээр, “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” сэтгүүлийг 1994 оноос хойш англи хэлээр тус тус эрхлэн гаргаж байна.

    Тус хүрээлэнгийн түүхэн хөгжлийн онцлогтой холбоотойгоор албан сэтгүүл нь 1978 оноос “ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байгаад ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “ДОРНО ӨРНӨ”, 1992 оноос “ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” гэсэн 2 сэтгүүл болон 1999 он хүртэл гарч байв. Улмаар 1999 оны Засгийн газрын тогтоолоор Олон улс судлалын хүрээлэн байгуулагдсан үеэс “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүл 2000 оноос өнөөг хүртэл хэвлэгдэн гарч байна. 


“ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” сэтгүүл (1978-1991) эндээс үзнэ үү.

“ДОРНО ӨРНӨ” сэтгүүл (1991-1999) сэтгүүл эндээс үзнэ үү.

“ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” сэтгүүл (1992-1999) эндээс үзнэ үү.



Бусад мэдээлэл