Үндсэн агуулга руу

Мэдээ

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын Шинжлэх ухааны төвийн төлөөлөгчид зочлов.

2019.09.07  |  МэдээfX⧉

ОХУ-ын Буриадын Шинжлэх ухааны төвийн Бүс нутгийн эдийн засгийн салбарын эрхлэгч, доктор (Sc.D), профессор З.Б.Дондоков, салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Буриад Улсын эрчим хүчний зөвлөх инженер Г.О.Борисов, Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн багш, доктор (Ph.D), хатагтай И.В.Дондокова нарыг  2019 оны 9 дүгээр сарын 04-ий өдөр хүрээлэнгийн удирдлага хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлдэг гадаад,  дотоодын сангуудын төсөл грантуудад хамтарч оролцох, ялангуяа Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридор байгуулах төслийн судалгааны ажлыг хамтран хийх, эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг солилцож туршлага хуваалцах, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг бие биенийхээ сэтгүүлд хэвлэхэд туслалцаа үзүүлэх, хамтарсан гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж цаашид нягт хамтарч ажиллах боломжийн талаар хөндсөн байна.

Мэдээ бэлтгэсэн: А.Даваасүрэн