Үндсэн агуулга руу

Мэдээ

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

2019.04.16  |  МэдээfX⧉

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилтын хүрээнд Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн хамтран ажиллах гэрээнд хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, сургуулийн захирал, доктор (Sc.D) С.Байгальсайхан нар 2019 оны 3  сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.


Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын холбоог бэхжүүлэх, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, бэлтгэгдэн гарч буй мэргэжилтний чадамжийг сайжруулах, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг сургалтын ажилд өргөнөөр оролцуулах, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан технологийн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, практикт нэвтрүүлэх ажлын арга, туршлагаас харилцан суралцах чиглэлээр хамтран  ажиллах зорилготой юм. Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, сургуулийн Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор С.Цолмон нар байлцлаа.

Мэдээ бэлтгэсэн Э.Энх-Амар