Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Орон орны “Хүүхдүүдийн инээмсэглэл, гэрэлт ирээдүй” цувралаас...
Орон орны “Хүүхдүүдийн инээмсэглэл, гэрэлт ирээдүй” цувралаас...

    Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Манай хоёр улс нь бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг бөгөөд нөхөрсөг ах дүүгийн сэтгэлээр хэцүү бэрхшээлтэй үед харилцан тусалж эв нэгдлээ илэрхийлж ирсэн бөгөөд энх тайванч гадаад бодлогыг дэвшүүлж бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлын төлөө хамтран ажилласаар байна.    

    БНАСАУ-д хүүхэд багачуудаа “улс орны ирээдүйг авч явах эзэн хаад” гэж нэрлэдэг ажээ. Мөн залуу үеийг хүмүүжүүлэх ажил нь хамгийн ач холбогдолтой төрийн хэрэг бөгөөд хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлсийг залуу үедээ уламжлан өгөх ёстой гэж үздэг байна. Түүнчлэн олон төрлийн үйл ажиллагаа, боловсролын аргачлалаар улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжлийг хэрхэн дэмжин сургаж байгаа талаар БНАСАУ-ын ЭСЯ-наас 6 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бидэнд ирүүлсэн гэрэл зургийг та бүхэнд сонирхуулж байна.




Бусад мэдээлэл