Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгч Академич хэргэм хүртээв.
Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд  Монгол улсын Ерөнхийлөгч Академич хэргэм хүртээв.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Их чуулганы хуралдаанаар академийн гишүүнээр сонгогдсон Хөдөө аж ахуйн  шинжлэх ухааны доктор М.Бямбасүрэн, Газарзүйн шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж, Математикийн шинжлэх ухааны доктор Д.Цэдэнбаяр, Түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Академич хэргэмийн жуухаа гарган авлаа.





Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаас академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд ШУА-ийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” хэргэм хүртээдэг журамтай юм.
Академич хэргэм хүртсэн эрдэмтдэдээ баяр хүргэж эрдэм номын ажилд нь амжилт хүсье.


Бусад мэдээлэл